Bookmark and Share
 
 

Монгол Улс нэг сая хүүхэдтэй. Эдгээрийн 597.2 мянга нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг буюу 6-18 насныхан юм. 

Өсвөр үеийнхнийг хичээлээс гадуурх чөлөөт цагаа өөрт хэрэгцээтэйгээр зөв боловсон өнгөрүүлсэнгүй гэсэн шүүмжлэл байнга сонсогддог. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ шүүмжлэлийн индэрт зогсох ёсгүй мянга, мянган хүүхэд залуус бас бий. Тэд соёл урлаг, спортод толгой өндийх завгүй суралцаж, хичээллэж тэр ч бүү хэл эх орныхоо нэрийг томчуудаас дутахгүй дэлхийд гаргаж явна. Ийм л чадварлаг өвсөрчүүдийг бэлтгэдэг нэгэн том айл бол С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийнхон юм. Энэ “өрх” үүсэн байгуулагдсан 80 жилийн түүхэндээ 8000 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэжээ. Мэргэжлийн багш нарын 90 гаруй хувь нь ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Киев, Ереван, Баку, Алма- Ата болон БНАГУ, Болгар, Чех, БНХАУ, АНУ, Итали, Францад өндөр боловсрол эзэмшсэн юм. Өдгөө 200 гаруй эрдэмтэн багш нар 1000 гаруй сурагч, оюутнуудад соёлын боловсрол олгож байна. 

Үе үеийн сурагчдын хувьд 1989 оноос эхлэн олон улсын уралдаан, наадмуудад идэвхтэй оролцож ирсэн бөгөөд амжилтын жагсаалтыг тоочно гэвэл цаг хэрэгтэй. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ, ОХУ, Франц, Испани, Чех, Итали, Хятад зэрэг улсад болсон олон улсын уралдаанаас 300 гурай сурагч тэргүүн байр болон бусад шагналыг нь хүртээд буй юм.

Коллежийн захиргаа бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авсан учир бага, дунд ангийнханы хичээллэж байгаа гуравдугаар давхарт гарлаа. Өөдөөс угтах нарийхан хонгилоос төрөл бүрийн хөгжмийн эгшиг цангинана. 

Төгөлдөр хуур, лимбэ, морин хуур, хуучир, хийл, бүрээ, шанз, ёочин, бишгүүр гээд үндэсний болон сонгодог хөгжимд суралцах бяцхан багачууд ардын болон дэлхийн хэмжээний хөгжмийн зохиолуудыг тоглох аж. Тэднийг багш нь сайшаан магтаж, хааяахан зэмлэж анхааруулна.

Гуравдугар давхарын хонгил нарийнхан агаад хоёр талаар нь хөгжмийн ангиуд байрлажээ. Төгөлдөр хуурын ангиас бусад нь хэмжээ жижигтэй. Өрөө бүрт зочилж үзлээ. 1-5 хүртэлх тооны хүүхдүүд өөрийн сонгосон хөгжмийн зэмсгээр шаргуу хичээллэнэ. Тэдний царайг ажиглавал жаахан дүнсгэр. Гэвч энэ нь хичээлдээ дургүйн шинж биш харин тоглож буй хөгжим, гарч буй аялгуундаа хэт төвлөрсний илрэл байв. Нэг өрөөнөөс нөгөөд шилжих бүрт өөр хөгжим, шинэ хөг угтана. Харин хонгилд гараад нүдээ анихад олон тооны хөгжмийн аялгуу нэг болж хоршоод тийм гэж хэлэхийн аргагүй сүлэлдсэн аялгуу цангинана. Сонсоод л, сонсоод л баймаар...

Энэ дундаас хамгийн тодоор басхүү нарийнаар цангинах нь ёочин хөгжим. 7в ангийн сурагч М.Гэрэлцэцэг багшийн хамт хичээллэнэ. Туялзсан нарийнхан цохиураар хөгжмийн утсыг уртайгаар тогшино. Ямар тансаг аялгуу эндээс хөвөрнө вэ. Ийм л гайхамшигт хөгжмийн өөрөөнүүдэд Монгол Улсын хөгжлийг үргэлжлүүлэх ирээдүйн эзэд суралцаж буйг харах үнэхээр бахархам. 

Төгөлдөр хуур, хийл, хуучир, лимбэ... дээр тоглох тэдний бяцхан хэрнээ эвлэгхэн хуруунууд эгдүүтэй.

Бид хөгжмийн тэнхимээс гараад сонгодог бүжгийн зааланд очлоо. 7г ангийнхан хичээлдээ оржээ. Энэ ангийн хувьд тун өвөрмөц. Учир нь долоон жилд нэг удаа элсэлт авдаг юм. Өөрөөр хэлбэл, тавдугаар анги төгсөгчдийг бие бялдарын хөгжил, эвсэл, уян хатан чанараар нь шигшиж оруулдаг. 

Нас, бие чацуу өсгөлөн найман хүү бэлтгэл сургуулилт хийж байхтай бид таарлаа. Сонгодог бүжгийн үндсэн байрлалаас эхлээд биеийн уян хатан байдлыг хөгжүүлэх дасгалыг тэд хийнэ. Цагаан майк, хар шоортоор жигдэрч шишиг өмссөн тэднийг харахад хайрламаар. Учир нь тэд ирээдүйн Алтанхуягууд (“Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг) юм.

Өсвөр үеийнхэн минь ингэж л шаргуу хөдөлмөрлөж байна. Тэндийг хий зэмлэх бус хайрлаж, тэтгэж, урмын үгээр шагнах нь илүүтэй зохино.

Гэрэл зургийг Г.Мөнх-Од

Бэлтгэсэн Д.Эрдэнэцэцэг

Шинээр
Их уншсан
Засгийн газраа огцруулахаар г ...
1 минут-н өмнө/уншсан: 0
Монгол ахуй "үнэртсэн" гоёмсог ...
4 өдөр-н өмнө/уншсан: 359
Монгол бахархлын өдөр есөн хөл ...
7 өдөр-н өмнө/уншсан: 593
"Талын түмэн адуу" эвент гадны ...
12 өдөр-н өмнө/уншсан: 973
Хөгжилд хөтлөх ЭГШИГТ өрөө ...
12 өдөр-н өмнө/уншсан: 983
Дэлхийн шилдэг зураг -35 ...
18 өдөр-н өмнө/уншсан: 1404
Орон даяар вакцинжүүлэлт эхлэв ...
19 өдөр-н өмнө/уншсан: 1372
Зөвхөн Монголд ... ...
20 өдөр-н өмнө/уншсан: 1410
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.