Bookmark and Share
 
 

Өвлийн энэхүү эвент нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, гадныхны анхаарлыг их татаж байна. Тухайлбал, Хятадын төв хэвлэл Синхуа, АНУ-ын "Тhe Guardian", Английн  "Daily UK", "Yahoo" зэрэг хэвлэл мэдээллийн сувгуудаар эвентийн тухай онцлон бичиж, нийтэлсэн байсан. Түүнчлэн гэрэл зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг нь Английн "Daily Telegraph" сэтгүүлийн 2016 оны шилдэг амьтны зураг төрөлд шилдэг зургаар шалгарсан байх жишээтэй. Мөн "weather.com", "asiarussia.ru", "mailonline.com" зэрэг томоохон сайтуудад "Талын түмэн адуу" эвент арга хэмжээтэй холбоотой мэдээ мэдээлэл болон фото зургууд нийтлэгдэж дэлхий нийтэд хүрч байна. 

-Жуулчид ямар ямар улсаас ихэвчлэн ирдэг вэ?

-Ихэнх эвентүүд гадаадын жуулчин татах хүртлээ дотооддоо тав хүртэл жил амжилттай зохион байгуулагдаж байж олон улсаас жуулчин татаж эхэлдэг. Харин манай эвентийн хувьд гадаад жуулчны захиалгаа эртнээс авч эхэлсэн нь бидний хувьд үнэхээр том амжилт болж байна. Одоогоор Англи, Сингапур, Франц, Хятад зэрэг орноос биднийг зорин ирж байгаа. Гадныхан өвлийн бэлчээрт буй цан татсан адуун сүрэг, адуучин залуусын хүчирхэг дүр төрх, өвлийн тал нутаг зэрэг илүү натур зүйлсийг хүсэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.   -   

   -Өнгөрсөн оны "Талын түмэн адуу" фестивалийн үеэр авсан гэрэл зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг дэлхийд танигдсан. Сонирхоод асуухад шарга азарганы эзэн нь ямар хүн байдаг вэ?

-Гэрэл зурагчин Ч.Батзаяа ах бол өөрөө аялал жуулчлалын салбарт ажилладаг, мөн чадварлаг гэрэл зурагчин байгаа юм. Анх манай эвентийг зорин ирж, гайхалтай олон зураг авсны нэг нь шарга азарганы зураг байсан. Эвентийн зургуудаараа Монголын өвлийн ахуй, адууны зураг бүхий нийтлэл Английн хэвлэлд нийтлүүлсэн нь шарга азарганы зураг нь алдарт дуучин Ellie Goulding-ийн үстэй адил хэмээн дэлхийг шуугиулсан байдаг юм. Энэ алдартай шарга азарга бол Батноров сумын 4 дүгээр багийн малчин Төмөрбаатар буюу Төнөө хэмээх адуучны азарга юм билээ. 

Шинээр
Их уншсан
Засгийн газраа огцруулахаар г ...
1 минут-н өмнө/уншсан: 0
Монгол ахуй "үнэртсэн" гоёмсог ...
4 өдөр-н өмнө/уншсан: 359
Монгол бахархлын өдөр есөн хөл ...
7 өдөр-н өмнө/уншсан: 593
"Талын түмэн адуу" эвент гадны ...
12 өдөр-н өмнө/уншсан: 973
Хөгжилд хөтлөх ЭГШИГТ өрөө ...
12 өдөр-н өмнө/уншсан: 983
Дэлхийн шилдэг зураг -35 ...
18 өдөр-н өмнө/уншсан: 1404
Орон даяар вакцинжүүлэлт эхлэв ...
19 өдөр-н өмнө/уншсан: 1372
Зөвхөн Монголд ... ...
20 өдөр-н өмнө/уншсан: 1410
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.