Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт
4 сар-н өмнө
Bookmark and Share
 
 

Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын төрийн гурван өндөрлөг тус үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олонд баярын мэндчилгээ илгээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ " Манай улсын хамгийн дорвитой, хүртээмжтэй бүтээн байгуулалт болсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд Монгол Оросын найрсаг хамтын ажиллагаа Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг өнөөдрийн хөгжилд хөтөлснийг мартах учиргүй. Олон жил улсын төсвийг бүрдүүлэхэд орлуулшгүй хувь нэмэр оруулж, эх орныхоо эдийн засгийн тэтгэж ирсэн тус үйлдвэрийн ажилсаг хамт олны хөдөлмөрийг Монголчууд ямагт үнэлж, үргэлж бахархаж явдаг" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

УИХ-ын дарга М.Энхболд  Эрдэнэтчүүдэд илгээсэн  мэндчилгээндээ " Эрдэнэс баялгийн өлгий Монгол нутагт шинэ эриний бэлэг тэмдэг болсон их бүтээн байгуулалт, эрдэм мэдлэг цуцашгүй хөдөлмөрийн үр шимийг зуун дамнан түүчээлж ирсэн үе үеийн уурхайчин, бүтээлч хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе" гэсэн бол  Ерөнхий сайд У.Хүрэлсүх " Түүхэн он цаг, түүхийн бичиг баримтыг эргэн харахуйд тухайн үеийн төр засгийн удирдах дээд байгууллагууд олон чухал шийдвэр гаргаж, түүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, эдүгээ дэлхийд данслагдсан, Ази тивдээ тэргүүлэх том үйлдвэр болон хөгжсөн байна. Цаашид улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Эрдэнэт үйлдвэр манлайлсаар байх болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн дурьдаж,  зууны төдийгүй мянганд нэрлэгдэх шилдэг үйлдвэрийхэндээ байгалийн баялгийг нийгмийн баялаг болгох их үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөжээ. "Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ" баяр наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, "Монголын зэс" корпорацийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар болон Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтан, уурхайчид хүндэт зочдоор оролцож байна.   

Шинээр
Их уншсан
Засгийн газраа огцруулахаар г ...
1 минут-н өмнө/уншсан: 0
Монгол ахуй "үнэртсэн" гоёмсог ...
4 өдөр-н өмнө/уншсан: 359
Монгол бахархлын өдөр есөн хөл ...
7 өдөр-н өмнө/уншсан: 593
"Талын түмэн адуу" эвент гадны ...
12 өдөр-н өмнө/уншсан: 973
Хөгжилд хөтлөх ЭГШИГТ өрөө ...
12 өдөр-н өмнө/уншсан: 983
Дэлхийн шилдэг зураг -35 ...
18 өдөр-н өмнө/уншсан: 1404
Орон даяар вакцинжүүлэлт эхлэв ...
19 өдөр-н өмнө/уншсан: 1372
Зөвхөн Монголд ... ...
20 өдөр-н өмнө/уншсан: 1410
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.