Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнд Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хүндэтгэл үзүүлэв
5 сар-н өмнө
Bookmark and Share
 
 

 
 Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнд Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хүндэтгэл үзүүлж, туяат жагсаал хийв   

Монгол Улсын Баатар, Гадаад явдлын яамны сайд асан, ахмад дипломатч П.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 насны ой энэ жил тохиож буй.  Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлтийн ёслолд  уригдан оролцож, үг хэлэв. Тэрээр 1939 оны тус сургуулийн  төгсөгч ажээ.  

Халх голын дайны ахмад дайчин тэрээр 2014 онд  Монгол Улсын баатар цол хүртэж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдаж, өөрийн амь биеэ үл хайрлан, эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дууриал үзүүлсэн түүхэн гавъяат ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд  төрлөх  сургууль нь  цэргийн парад , баярын салют буудуулж, хүндэтгэл үзүүлэв           

  Маршал Х.Чойбалсангийн туслахаар ажиллаж байхдаа авсан түүний гэрэл зургууд нь 1940-1948 онд  манай улсын түүхэн олон чухал үйл явдлын баримт болдог юм.   Монгол Улсын Баатар, нэрт дипломатч, ахмад гэрэл зурагчин П.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 насны ойд зориулан амьдрал, уран бүтээлийг нь судлан сурталчилж,  Монголын гэрэл зурагчдын холбооноос санаачлан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цомог хэвлүүлэхээр зэхэж байна.  

Шинээр
Их уншсан
Засгийн газраа огцруулахаар г ...
1 минут-н өмнө/уншсан: 0
Монгол ахуй "үнэртсэн" гоёмсог ...
4 өдөр-н өмнө/уншсан: 359
Монгол бахархлын өдөр есөн хөл ...
7 өдөр-н өмнө/уншсан: 593
"Талын түмэн адуу" эвент гадны ...
12 өдөр-н өмнө/уншсан: 973
Хөгжилд хөтлөх ЭГШИГТ өрөө ...
12 өдөр-н өмнө/уншсан: 983
Дэлхийн шилдэг зураг -35 ...
18 өдөр-н өмнө/уншсан: 1404
Орон даяар вакцинжүүлэлт эхлэв ...
19 өдөр-н өмнө/уншсан: 1372
Зөвхөн Монголд ... ...
20 өдөр-н өмнө/уншсан: 1410
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.