Bookmark and Share
 
 

Эх орны зүүн хязгаар Дорнод аймгийн Булган сумын нутаг, Булган уулын энгэр, Хэрлэн голын  хөвөөнд  адууны зурагчид дөрөө нийлэн  зорин очиж,  олон арван азрага адууны зураг  буулгаж  завгүйхэн "жаргаж" өнжлөө.

Монголын  гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хүсэлт тавьсаны үндсэн дээр Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбоо ажил болгон дэмжиж, өөрсдийн холбоодоос  сонголт хийн,  аймгаас холгүйхэн  Булган сумыг сонгожээ.  Дорнод аймгийн Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга, аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Батсайхан энэ  үйл ажиллагааг  дэмжиж хамтран зохион байгуулав.   "Дорнын хүлэг"  гэрэл зургийн  аялалд 18  гэрэл зургийн уран бүтээлчид  адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд  нэгдэж , гэрэл сүүдрийн урлагаар Монгол түмний шүтээн молор эрдэний онцлогийг  харуулсан  зургаар өрсөлдсөн юм.

Энэ удаагийн аялалд хөдөө орон нутгаас хамгийн хол нь Архангай аймгийн гэрэл зургийн холбооны тэргүүн Цээпил ах, шавь Батхүүгийн хамт талдаа 1300,000 км зам туулж, зорин ирж,  Дорнодын тал нутагт анх удаа зочилж байгаа аж. Орон нутгийн гэрэл зурагчдын салбарын тэргүүн, Сэлэнгэ аймгийн гэрэл зурагчин Их тугтан  Батдорж  аялалын гэрэл зургийг байнга дэмжиж идэвхтэй оролцогчдын нэг.  Манай мэргэжлийн  шилдэг багш нараас  В.Баттулга, Д.Октябрь хоёр хамтдаа аялалыг  тэргүүлж, залуусд сурсан  эрдмээ түгээж явах нь сайхан байлаа. 

Аялалын гэрэл зурагчин, нийтлэлч  Н.Сүхбат, сүүлийн 3 жил гэрэл зурагт шунан дурласан, философич  Пүрэвтогтох, дипломатич  Содномжамц, адууны болон аялалын зураг сонирхогч, судлаач  Мөнх-эрдэнэ,залуусын төлөөлөл болж мэдээний шуурхай фото сэтгүүлч Б.Бямба-очир, эмэгтэй гэрэл зурагчдаас энэ удаагийн аялалд ганцаараа байсан  "ХААН фото" студийн эзэн  Бундаа, Дорнодын гэрэл зургийн холбооны тэргүүн И.Ариунбат, ахмад гэрэл зурагчин Г.Бадамдовжид, Д. Доржхуяг, Б.Шижирболд нарын фоточид нэгджээ.   

Шинээр
Их уншсан
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумы ...
6 минут-н өмнө/уншсан: 1
"Дорнын хүлэг-2018" аялал. ...
10 өдөр-н өмнө/уншсан: 266
“Улаанбаатар марафон 2018” оло ...
22 өдөр-н өмнө/уншсан: 1090
Израиль палестинчуудын мөргөлд ...
25 өдөр-н өмнө/уншсан: 1171
Алцгар хуушуур байхдаа яах уу ...
25 өдөр-н өмнө/уншсан: 1218
Зун гол дээр элсээр тоглож наа ...
26 өдөр-н өмнө/уншсан: 1158
Хөрөг зургийн мастер Д.Цэрэнна ...
30 өдөр-н өмнө/уншсан: 1656
Өнөөдөр ийм байдалтай байна гэ ...
30 өдөр-н өмнө/уншсан: 1589
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.