Bookmark and Share
 
 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр дөрөв дэх удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. 

Тангараг өргөх ёслолд Засгийн газрын элч төлөөлөгчид, урлаг соёлын зүтгэлтнүүдээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажилласан сайн дурын ажилчид, нийгэмлэг хөдөлгөөний гишүүд зэргийг урьснаараа энэ удаагийн ёслол онцлогтой болсон байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаа Кремлийн гурван танхимд зэрэг болжээ. Энэ удаад Ерөнхийлөгчийн цуваа байхгүй. Өмнө нь Ерөнхийлөгч Холбооны аюулгүйн албаны хамгаалалт дор Кремльд автомашины цуваагаар хүрэлцэн ирсэн аж.

В.Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, дараа нь автомашинаар хүрсэн юм. Тэрээр Георгиевский, Александровский болон Андреевскийн танхимаар дамжин, тангараг өргөх ёслолын танхимд ирж, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөх ёслолын үеэр сонгуулиар түүний төлөө санал өгч дэмжсэн иргэддээ талархаж буйгаа илэрхийллээ. “ Эв нэгдэлтэй байж чадсан, надад итгэл хүлээлгэсэн Оросын ард иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Дахин баярлалаа гэж хэлмээр байна. Сонгуулиар намайг дэмжсэн ОХУ-ын иргэддээ баярлалаа. Та бүхний дэмжлэг Орос улс хүчирхэг болж, ард иргэд сайхан амьдарна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.” хэмээн тэрээр онцолсон байна. В.Путин түүний амьдралын гол зорилго бол ард иргэд болон эх орныхоо төлөө ажиллах хэмээн ирэх 6 жил улсаа удирдах болсон нь маш том хариуцлага болохыг мэдэрч байгаагаа дурджээ.

Тэрээр засгийн газар шаргуу ажиллаж, цаг үетэйгээ алхаж, тэргүүлэгч байх ёстой хэмээн онцолсон юм.

Шинээр
Их уншсан
"Өнөөдрийн Монгол" олон улсын ...
11 минут-н өмнө/уншсан: 11
Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгу ...
17 өдөр-н өмнө/уншсан: 1002
#МСНЭ #СЭТГҮҮЛЧ_ОРДОН ...
18 өдөр-н өмнө/уншсан: 1030
"Автомашингүй өдөр -2018" ...
21 өдөр-н өмнө/уншсан: 1211
Монгол-Японы эмэгтэй гэрэл зур ...
24 өдөр-н өмнө/уншсан: 1268
Ерөнхийлөгч “Оюуны ундраа”-тай ...
27 өдөр-н өмнө/уншсан: 1305
"Асах гэрэл" нэвтрүүлгийн оро ...
27 өдөр-н өмнө/уншсан: 1279
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.