Казах анчид бүргэдийн ид хавыг гайхуулав
3 сар-н өмнө
Bookmark and Share
 
 
Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий "Хаврын бүргэдийн баяр-2018" арга хэмжээ энэ сарын 4-нд "Чингисийн хааны хүрээ" жуулчны баазад боллоо.



“Бүргэдийн баяр-2014”-т түрүүлсэн цагаас хойш бүргэдээр ан хийх сонирхолтой эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн 400 бүргэдчиний 11 нь эмэгтэй аж.

Бүргэдийн баяр “Бүргэдээр ан хийх”, “Көкпар буюу тулам булаалдах” тэмцээнээр эхэлсэн юм.



“Бүргэдээр ан хийх” тэмцээн хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний ээлжинд анд урин дуудах буюу анчин бүргэдээ өндөр уулын оройд үлдээж өөрөө морьтойгоо уулын бэлд буун, гуугалан дуудна. Бүргэд эзнийхээ дууг таньж, уулын оройгоос дүүлэн нисч, бэлд морьтойгоо давхих анчны гар дээр буух юм. Харин хоёрдугаар шатанд анчин бүргэдээ мөн л уулын оройд үлдээх бөгөөд өөрөө бэлд нь үнэг, туулайн хэлбэртэй чихмэл олз чирэн давхиж, бүргэдээ дуудна. 500-1000 метрийн өндөрлөгөөс хулгана, зурмыг андахгүй хардаг хурц нүдтэй бүргэд эзнийхээ дуунаар дүүлэн нисч, түүний чирэн давхих олзыг шүүрэх юм. Өмнөх жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг байсан боловч жуулчдын хүсэлтээс хамаарч чихмэл шүүрүүлдэг болжээ.




Мөн өдөр эрчүүдийн хүч чадал, авхаалж самбааг сорих нэгэн сонирхолтой тэмцээн эхэлсэн нь “Көкпар буюу тулам булаалдах” байв. 







Гэрэл зургийг Б.Чадраабал

 
Шинээр
Их уншсан
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумы ...
6 минут-н өмнө/уншсан: 1
"Дорнын хүлэг-2018" аялал. ...
10 өдөр-н өмнө/уншсан: 266
“Улаанбаатар марафон 2018” оло ...
22 өдөр-н өмнө/уншсан: 1090
Израиль палестинчуудын мөргөлд ...
25 өдөр-н өмнө/уншсан: 1171
Алцгар хуушуур байхдаа яах уу ...
25 өдөр-н өмнө/уншсан: 1218
Зун гол дээр элсээр тоглож наа ...
26 өдөр-н өмнө/уншсан: 1158
Хөрөг зургийн мастер Д.Цэрэнна ...
30 өдөр-н өмнө/уншсан: 1656
Өнөөдөр ийм байдалтай байна гэ ...
30 өдөр-н өмнө/уншсан: 1589
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.