Bookmark and Share
 
 

"Адуутай өвөл" гэрэл зургийн аялалдаа бид домогт нэрлэж адуунд эрэмгий залуусын дунд Торой бандийн   нэрэмжит бэсрэг тэмцээн зохион байгуулсан юм.  Дарьганга сумын ИТХ дарга А.Отгон  нутгийн адуучдын төлөөллөө дагуулан ирсэн нь тэмцээнийг  улам л утга төгөлдөр болгов. Адуучин тэмцээний шүүгчээр Аймгийн алдарт  уяач М.Амгалан, Өвөр Монголын алдарт  уяач  Оюун -Эрдэнэ,  малчин Содбаатар сонгогдон тэмцээнийг шуурхай зохион байгуулж  дүгнэлээ. 

Энэ нутагт адуучин тэмцээнд анх удаагаа өвлийн улиралд  зохиогдож байгаа хэдий ч тэмцээнд өрсөлдөхөөр 20-иод адуучин залуус бүртгүүллээ. Ар, Өвөр Монголын адуучдын тэмцээнд  Хэнтийн Хэрлэнгийн хөдөө арлаас оролцохоор зорин ирсэн адуучин залуу ч  байв. Морьтон  залуус үзүүлбэрээ  уурга шүүрэхээр эхлэж хэн чадсан нь дараагийн төрөлдөө шигшигдэж үлдсэн. Хорин залуусаас 13 нь уурга шүүрэх эрдмээ амжилтай гүйцэтгэж,  эмнэг сургах, адуу элдэж шургаа хийж уургалах чадвараа гайхуулав.  Жавар хургасан  хөндийд шагай шиг хураасан адууны толгойд хулсан уурганы хуй эргэлдэн орж мултлах нь бахтай харагдана. Моринд эрэмгий залуус  эзэмшсэн малч эрдмээрээ тэнхээ мэдэн өрсөлдөнө. Гэрэл зурагчид  дурангаа шагайсан зүгт тачигнасан чимээ нь  ширүүн аадар  орж буй мэт талд сонсогдох нь содон. Адуучин тэмцээний дүн гарч, шилдэгээр Дарьганга сумын адуучин Э.Ганхуяг түрүүллээ Удаахь байранд Талын агуйн адуучин А.Батбаатар, гуравт  47 настай ардын авьяастан, адуучин Б.Нанзаддорж нар орлоо. Эрдэнэцагаанаас хөтөлгөө морьтой холыг зорин ирсэн Хүрлээ, Идэр-Уяа нар удаахь  байранд орлоо.  

Шинээр
Их уншсан
"Өнөөдрийн Монгол" олон улсын ...
11 минут-н өмнө/уншсан: 11
Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгу ...
17 өдөр-н өмнө/уншсан: 1002
#МСНЭ #СЭТГҮҮЛЧ_ОРДОН ...
18 өдөр-н өмнө/уншсан: 1030
"Автомашингүй өдөр -2018" ...
21 өдөр-н өмнө/уншсан: 1211
Монгол-Японы эмэгтэй гэрэл зур ...
24 өдөр-н өмнө/уншсан: 1268
Ерөнхийлөгч “Оюуны ундраа”-тай ...
27 өдөр-н өмнө/уншсан: 1305
"Асах гэрэл" нэвтрүүлгийн оро ...
27 өдөр-н өмнө/уншсан: 1279
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.