Bookmark and Share
 
 

Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнөөдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртлээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг.

Энэ жил 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол түмнийг нэгтгэж, бахархуулж, омогшуулж чадсан Найдангийн Түвшинбаяр энэ хүндтэй шагналын эзнээр тодорлоо.

Олимпийн аварга 1984 онд Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон төржээ.

Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н.Түвшинбаяр 2002 онд өсвөрийн бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн үндэсний бөхийн УАШТ-ээс хүрэл медаль, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон түүхтэй.

Аймагтаа Эрдэнэ-Очир багшийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирж "Аварга" дээд сургуулийн босго давж Халиуны Болдбаатарын шавь болсон нь хожимоо Монгол түмнийхээ бахархал болох эхлэлийг тавьжээ.

Монгол зон олны 44 жил хүлээсэн алтан медалийн анхлан эх орондоо авчирч, 2008 оныг Монгол түмний баяр, бахархлын он болгосон билээ. Удалгүй олимпийн аварга маань Лондонгийн олимпод дахин финалдаж дэлхийн шилдгээ батлан хошой медальтан болсон билээ.

Шинээр
Их уншсан
Торой бандийн нутагт адуучин т ...
21 минут-н өмнө/уншсан: 4
Түүхч Д.Өлзийбаатар, Ц.Санчир ...
2 өдөр-н өмнө/уншсан: 39
УЛС ТӨРЧИД “ХАЙР”-АА ХЭРХЭН ИЛ ...
18 өдөр-н өмнө/уншсан: 339
Селфи 2017.11.20
20 өдөр-н өмнө/уншсан: 339
МАН-ын XXVIII их хурлын төлөөл ...
20 өдөр-н өмнө/уншсан: 358
Чингисийн одонт Найдангийн Түв ...
21 өдөр-н өмнө/уншсан: 824
Төсвөө батлуулсан сангийн сайд ...
26 өдөр-н өмнө/уншсан: 381
“ӨВӨГ МОНГОЛЧУУДЫН ХОСГҮЙ ҮНЭТ ...
30 өдөр-н өмнө/уншсан: 548
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.