Bookmark and Share
 
 

Жил бүр зохион байгуулагддаг
Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл
зураг шалгаруулах "World press photo-2017"
наадмын шилдгүүд тодорлоо. Энэ удаагийн
тэмцээнд дэлхийн 125 орны 5034 зурагчин
80400 бүтээлээ илгээснээс дээрх зураг
шилдгийн шилдгээр шалгарчээ.
Зураг дээрх буутай залууг Мевлут Мерт
Алтинтас гэдэг. Тэрбээр өнгөрөгч оны
арванхоёрдугаар сард болсон зургийн
үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ОХУ-аас
Туркид суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин
сайд Андрей Карловыг гартаа барьсан
буугаараа буудаж хөнөөсөн юм. Харин
хүний амь бүрэлгэснийхээ дараа "Алеппог
мартаж болохгүй, Сирийг битгий март"
хэмээн хашгирч буй агшинг гэрэл зурагчин
Бурхан Озбилиси дурандаа ийн буулгажээ.
Амь өрссөн хэцүү цаг үед авсан уг зургийг
тэмцээний зохион байгуулагчид ч өндрөөр
үнэлж, шилдгийн шилдгээр шалгаруулсан
байна. Харин зурагчин тухайн агшны талаар
"Буун дуу сонсогдмогц түүхэн цаг мөч
ирлээ гэж бодсон. Бас маш аюултай нөхцөл
байдалд байгаагаа ухаарсан. Гэхдээ ажлаа
хийхгүй бол болохгүй гэх бодол толгойд
эргэлдэж байлаа. Учир нь би сэтгүүлч.
Айлаа гээд тэндээс зугтаж болохгүй" гэж
ярьжээ. Үнэндээ ч буутай этгээд зураг авч
буй түүнийг харсан бол зүгээр өнгөрөөхгүй
байх нь мэдээж юм. Бурхан Озбилиси
1989 оноос Ассошейтэд пресс агентлагт
харъяалагдах болжээ. Улмаар өнгөрсөн
хугацаанд Туркид гарсан цэргийн эргэлт,
Сири, Ливи, Египетэд д фото сурвалжлага
бэлтгэсээр ирсэн тэрбээр "Энэ зураг
Туркийн түүхэн дэх нэгэн чухал мөчийн
тусгал" гэж ярьсан байна. 

Шинээр
Их уншсан
Налайх Тэрэлжийн замд ундарч б ...
4 минут-н өмнө/уншсан: 0
Энэ хаалтыг хөдөлгөж, сэтгэл г ...
11 өдөр-н өмнө/уншсан: 141
Иргэнд тусладаг Цагдаа ...
19 өдөр-н өмнө/уншсан: 182
ХИЧНЭЭН ТОМ ЖАГСААЛ Ч ТАНААР Д ...
22 өдөр-н өмнө/уншсан: 361
Түргэний машины цаана Хүний ал ...
23 өдөр-н өмнө/уншсан: 424
Rocky Mountain. Canada. гэрэл ...
28 өдөр-н өмнө/уншсан: 508
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.