Загварын ертөнц дэх солонго бол “UNITED COLORS OF BENETTON”
4 сар-н өмнө
Bookmark and Share
 
 

Дэлхийн залуусыг эзэмдэгч "UNITED COLORS OF BENETTON" брэнд 50 гаруй жилийн түүхтэй залуухан брэнд боловч аль хэдийнээ дэлхийн 120 гаруй улсын 6200-аад салбар дэлгүүртээ болтлоо өргөжөөд байна.  Үүний нууц нь сонгодог ч юм шиг атлаа эрх чөлөөг эрхэмлэсэн содон шийдлийг тод өнгөтэй хослуулсанд оршино.

Загварын ертөнцийн өнгөний хаан гэгдэх энэхүү брэнд манай оронд албан ёсоор нээгдээд удаагүй ч, монголын залуус дэлхийн брэнд"UNITED COLORS OF BENETTON" -ийн  эгнээнд нэгдээд байна.                                         

"UNITED COLORS OF BENETTON" хавар, зуныг тодорхойллоо

Далайн эргийг санагдуулам "BENETTON" -ийн шинэ коллекци загварын ертөнцийг бас ахин шуугиуллаа.  "UNITED COLORS OF BENETTON" 2011 оны хавар, зуны хувцасны загварын шоуг Монгол дахь "UNITED COLORS OF BENETTON" албан ёсны төлөөлөгч "Promon trade"ХХК-ийн захирал хатагтай Н.Оюунбат сонирхоод ирсэн юм. Дэлхийн загварын төв хот болох Миланд тавигдсан загварын дээрх үзүүлбэрийг загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чих тавин ирэх улирлын чиг хандлагыг олон нийтэд хүргэдэг билээ. Монгол залуус, хүүхдүүд сэтгүүл үзээд суулгүй эх орноосоо дэлхийн брэндийг худалдан авах боломжтой болоод байна.

Хэзээ ч хаана ч, ямар ч үед өмсөхөд тохирох энэхүү брэндийн эрэгтэй хувцасны загваруудыг богино өмдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хаврын сэрүүнд дотны анд болох "UNITED COLORS OF BENETTON" -ний ороолтууд нь залуучуудын гангараа болох нь. Биеийн галбирийг тодосгох подволок, цамцнуудад хөх, нил ягаан өнгө голлоно.

Энгийн атлаа хээнцэр, чөлөөтэй хэрнээ бусдаас содон эрхэмсэг харагдахыг хүссэн бүсгүйчүүд "UNITED COLORS OF BENETTON"-ний хавар, зуны хувцсыг сонгох хэрэгтэй. Цайвар шаргал өнгийн хувцсыг тод өнгийн хувцастай хослуулснаар та сонгодог харагдах ба тод өнгө нь таныг чөлөөт сэтгэлгээтэй гэдгийг илэрхийлэх болно. Өнгөрөгч зуны урт цамцнууд моданаас гарахгүй нь. Харин загварт өөрчлөлт орж ханцуйгүй цамцнууд голлоно. Мөн ирэх улирлын цүнхний шийдлийг том хэмжээтэй,  гүн өнгөөр илэрхийлж өвөрмөц загвараар шийджээ. "UNITED COLORS OF BENETTON"-ний санал болгодог тэлээг ч мартаж болохгүй юм.            

"UNITED COLORS OF BENETTON" брэнд нь 0-16 насны хүүхдийн хувцсыг гаргах болсон цагаасаа эхлэн хүүхдийн хувцасны ертөнцөд томоохон байр суурь эзлэх болсон. Бяцхан хүүхдийн тод өнгийн өхөөрдөм харагдах хувцас нь биенд эвтэйхэн бөгөөд дэлхийн чанарыг мэдрүүлэх болно. 5-12 насныханд зориулсан брэнд нь хүүхдийг тоглож наадахад нь зориулсан хөдөлгөөнд саад учруулахгүй, чанартай материалаар хийгдсэн учир таны хүүхдэд эрх чөлөөг мэдрүүлнэ.

Загварлаг хувцасны "Sisley young" брэнд нь өсвөр насны охид хөвгүүдэд зориулагдсан. Насанд хүрэгчдийн загварлаг хувцас хараад хурдхан том болохыг хүссэн охидын мөрөөдлийн "Sisley young" биелүүлэх болно.           

Шинээр
Их уншсан
Налайх Тэрэлжийн замд ундарч б ...
4 минут-н өмнө/уншсан: 0
Энэ хаалтыг хөдөлгөж, сэтгэл г ...
11 өдөр-н өмнө/уншсан: 141
Иргэнд тусладаг Цагдаа ...
19 өдөр-н өмнө/уншсан: 182
ХИЧНЭЭН ТОМ ЖАГСААЛ Ч ТАНААР Д ...
22 өдөр-н өмнө/уншсан: 361
Түргэний машины цаана Хүний ал ...
23 өдөр-н өмнө/уншсан: 424
Rocky Mountain. Canada. гэрэл ...
28 өдөр-н өмнө/уншсан: 508
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.