Оддын цагаан сар
2 жил-н өмнө
Bookmark and Share
 
 

 

Аливаа баяр ёслолоор урлаг соёлын одод, олны танил эрхмүүд чамин дэгжин хувцаслаж олны нүдийг хужирладаг. Тиймээс тэд энэ жилийн cap шинийн баяраа ямар хүрээнд тэмдэглэж, хэрхэн баярлах талаар уншигчдадаа хүргэж байна.

 

МУГЖ Б.Сарантуяа: Лууны өнгөтэй дээлээр гоёно

-Би шинийн нэгний өглөө ээжтэйгээ очиж золгодог. Энэ сайхан утга учиртай өдөр би болоод хүүхдүүд маань ойр дотны хүмүүсээсээ хүссэн бэлгээ аваад сайхан байдаг юм. Энэ жилийн хувьд луун хээтэй, лууны өнгөтэй торгон дээл өмсөнө.

 

МУГЖ Ц.Төмөрбаатар: Сүхбаатар аймагт шинэлнэ

-Энэ жил ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд шинэлнэ. Тэгээд гуравдугаар сарын 10-нд хот орно. Харин Улаанбаатарт байхдаа аав, ээж маань бурхан болчихсон болохоор хамгийн түрүүнд ээжийнхээ дүү дээр очиж золгодог. Дараа нь ахмад уран бүтээлчид дээрээ очиж золгоно. Мөн шавь нар маань ирж золгодог.

Ээжийн маань өгсөн бэлэг болгон сайхан байдаг учраас ээжээсээ л хамгийн гоё бэлэг авч байсан даа. Дээр үеийн манан хөөрөгтэй. Энэ хөөргөө 90-ээд онд 120 төгрөгөөр авч байлаа. Би дөрвөн монгол дээлтэй. Харин энэ жилийн хувьд цагаан ноолууран дээл өмсөнө. Бас хурган дотортой үйтэн хуаран дээлээ ч өмсөнө. Монгол цамц, өмд, бүс, хеөрөг даалин гээд ер нь монгол маягаар л хувцасладаг.

 

Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Хуучны монгол загварын дээл өмсөнө

-Хамгийн түрүүнд аав ээж, хадмууд дээрээ очиж золгоно.”Монгол поп” тоглолтдоо өмссөн хуучны монгол загварын дээл шигээ загварын дээлээр гоёно. Энэ жилийн хувьд саарал өнгийн дээл өмсөхөөр бэлдсэн байгаа. Хаш хөөрөг барьдаг. Өөрийн ээж, хадам ээж хоёроосоо дуртай бэлгээ авдаг.

 

СТА дучин Э.Оюумаа: Ээжээсээ гоё бэлэг авдаг

Миний хувьд айлын бага охин. Ээжтэйгээ амьдардаг. Тийм учраас цагаан сараар гал тогооны өрөөнд ирсэн зочдод үйлчлэх ажилтай байдаг. Дараа нь ээжийнхээ ах дээр очиж золгодог. Залуучууд цагаан сарыг төвөгшөөдөг болсон байна. Харин би цагаан сараар апь болох ах дүүсээ сайхан баярлуулахыг хичээдэг.

Тэдэндээ хэрэг болохуйц аятайхан бэлэг өгдөг. Харин би өөрөө ээжээсээ л гоё бэлэг авдаг даа. Мөн телевизийн бичлэгт ордог болохоор энэ жил хоёр төрлийн дээл бэлдсэн. Дундговь аймгийнхаа Дэрэн сумын Мөнхөө мастераар дээлээ оёулсан. Шар өнгийн дээл, хар хантааз, шар оройтой булган малгайгаар гоёно. Аавынхаа өгсөн шүрэн толгойтой хуучны хаш хөөрөг барьдаг.

 

Дуучин Ану: Аав, ээжтэйгээ адилхан өнгийн дээл хийлгэсэн

Шинийн нэгэнд аав ээжтэйгээ золгодог. Дараа нь эмээ өвөө дээрээ очиж золгоно. Миний хувьд өмнөх жилүүдэд цагаан сараар гадагш явчихдаг байсан юм. Харин энэ жил Монголдоо байх учраас цагаан сарыг сайхан өнгөрөөнө гэж бодож байгаа.

Урлах эрдэм загварын товчооны дизайнер Болороогоор аав, ээжгэйгээ хослуулж цагаан шаргал өнгийн дээл оёулсан. Цагаан сарын бэлэг гэхээсээ илүү ах дүү, ойр дотныхон, уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзах л миний хувьд бэлэг болдог юм.

 

 

 

-Цагаан сарынхаа бэлтгэлийг хэр хийж байна вэ?

-Баярынхаа дээлийг оёулж амжсан уу?

-Лyy жилд юу бэлгэдэж байна вэ? гэсэн асуултад...

Төрийн шагналт, зураач С.Саранцацралт: Хүн ганц л дээлтэй байхад болно

-Ээж эмээ маань бүгд байдаг болохоор ач холбогдол өгч тэмдэглэдэг.

-Би жил болгон дээл оёулж өмсөөд байдаггүй. Ер нь хүн ганц л дээлтэй байхад болоо гэж боддог. Ямар хуучрах биш. Жил болгон дээл оёулж өмсөөд байхаар юу болох юм вэ. 60 дээл байлаа, биеэ ямар 60 хуваалтай биш дээ.

-Шинэ гарч байгаа луу жилдээ сэтгэлээ сайн боловсруулж эрүүл энх байхыг хүсье. Сэтгэл санаагаа боловсруулна гэдэг нь бүх ажил төрөл бүтэмжтэй өнгөтэй өөдтэй байхын үүд хаалгыг нээж өгч байдаг. Тиймээс сэтгэл санаагаа боловсруулж эрүүл энх байхыг хүсье дээ.

 

СТА Мөнхсайхан: Цагаан cap биш тоглолтынхоо л бэлтгэлийг хийгээд явж байна даа

-Ах нь тоглолтынхоо л бэлтгэлийг хийж байна. Мэдээж Монгол хүн учраас, үндэсний уламжлалт гурван баярын нэг учраас ач холбогдол өгдөг. Уг нь хийморийн овоонд гардаг байсан юм. Сүүлийн үед гарахаа больчихсон. Улаанбаатарчууд чинь тэр чигээрээ гардаг болчихсон юм биш үү. Харин шинэ нарыг харж мөрөө гаргадаг.

-Энэ жил амжсангүй ээ. Хуучин дээлээ л өмсөнө дөө.

-Монгол зон олон минь өнгөтэй өөдтэй байхыг хүсэн ереөе.

 

“Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсайхан: Хэтэрхий онцгойрчихож магадгүйгээд…

-Хүн болгон хийдэг баяр учраас байгаагаараа тэмдэглээд өнгөрөөдөг. Ор тас хаяхгүй ээ. Уламжлалт баяр учраас.

-Дээл өмсөнө шүү. Би буриад үндэстэн учраас үндэснийхээ дээлийг жил бүр өмсдөг. Уг нь “Торго” салоноор клипэндээ зориулж дээл хийлгэсэн л дээ. Тэрийг өмсөхөөр арай л дэндүү ганган болоод ялгарчих юм шиг санагдаад байгаа. /инээв/

-Ирж буй усан луу жилдээ олз омогтой ухамсартай, нэгнээ хүндэтгэж хайрлаж явахыг хүсье. Хамгийн гол нь эрүүл саруул байхыг л хүсье.

 

“Гурван охин” хамтлагийн дуучин Ану: Цагаан сард зориулж дээл хийлгээд байдаггүй

-Бэлтгэлээ хийгээд л гадуур явж байна. Ер нь бараг хийчихсэн дээ.

-Одоохондоо цагаан сарын баярт зориулж дээл хийлгээд өмсөөд байдаггүй. Яваандаа болох биз дээ. Манай хамтлагийн хувьд жил бүрийн цагаан сараар дандаа гадаад руу явж таардаг болохоор дээл өмсөөд байдаггүй байх. Бараг дөрөв таван жил цагаан cap тэмдэглээгүй байж байгаад өнгөрсөн жил хийсэн юм байна шүү.

-Усан луу жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байх болтгуай гэж ерөөе дөө.

Дуучин Б.Нарантуяа: Дараа жил заавал дээл өмсөнө

-Уран бүтээлээсээ түр хөндийрч биеэ эмчлүүлж байгаа болохоор амраад л байна.

-Уг нь энэ жилийн баяраар дээл өмсөнө гэж бодож байсан ч амжсангүй. Европ хувцсаа өмсөөд цагаална даа. Цаг ямар ч хурдан өнгөрдөг юм. Шинэ жил өнгөрөөд л цагаан cap болчих юм даа. Дараа жил заавал дээл өмсөнө дөө. Жилд ганц тохиож байгаа баяр учраас ойрд уулзаагүй ах дүү нартай уулзана гэхээр гоё байдаг юм.

-Хүчирхэг луу жил гарч байгаа учраас монголчуудын маань ажил үйлс амьдрал нь сайхан байна байх. Ер нь монголчууд маань гарч байгаа жил болгоноо сайн сайхнаар ярин угтдаг. Энэ нь ч биелж байдаг. Тиймээс ирж буй усан луу жилдээ санасан сэдсэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе,

 


 

 

 

 

Шинээр
Их уншсан
“Дэлхийд дээдлэгдсэн Чингис ха ...
6 минут-н өмнө/уншсан: 1
Ах дүү хүчтэнүүд... ...
2 цаг-н өмнө/уншсан: 80
"Сүүдэр" гэрэл зургийн уралдаа ...
23 цаг-н өмнө/уншсан: 52
ЮНЕСКО-ийн соёлын өвд шинээр б ...
4 өдөр-н өмнө/уншсан: 102
Байгалийн АЛУУРЧДЫГ эсэргүүцэж ...
5 өдөр-н өмнө/уншсан: 274
Нийслэл хотын анхны суурьшлын ...
8 өдөр-н өмнө/уншсан: 214
Зуун айлын уулзварыг өргөтгөн ...
9 өдөр-н өмнө/уншсан: 180
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.