Bookmark and Share
 
 

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музей, Үндэсний төв Архив, МУИС-ийн ГХСС-ийн Түрэг судлалын төв, МУИС-ийн МХСС, Улаанбаатар дээд сургууль хамтран “Монголчуудын бичиг үсгийн соёл” үзэсгэлэнг энэ сарын 4-нөөс 15-ныг хүртэл үзэгч, олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Уг үзэсгэлэн Монгол нутгаас олдсон эртний бичиг үсгийн дурсгалууд, Монголчуудын түүхэндээ хэрэглэж байсан бичиг үсгүүд, бичгийн хэрэглэл, бичгийн соёл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж буй бөгөөд Монголын өргөн уудам нутаг дахь хад чулуун дээрх бичээсүүдийн хуулбар, Монголын Үндэсний Музей, Үндэсний Архивын газрын сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин баримт, үзмэрүүдийг дэлгэн толилуулж байгаа юм. 

Дашрамд, “Монголчуудын бичиг үсгийн соёл” үзэсгэлэнг зохион байгуулагчид цаашид үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан жил бүр соёлын хамтарсан арга хэмжээнүүд зохион байгуулахаар болжээ.

Ө.Халиун/www.INET.mn

Шинээр
Их уншсан
Налайх Тэрэлжийн замд ундарч б ...
4 минут-н өмнө/уншсан: 0
Энэ хаалтыг хөдөлгөж, сэтгэл г ...
11 өдөр-н өмнө/уншсан: 141
Иргэнд тусладаг Цагдаа ...
19 өдөр-н өмнө/уншсан: 182
ХИЧНЭЭН ТОМ ЖАГСААЛ Ч ТАНААР Д ...
22 өдөр-н өмнө/уншсан: 361
Түргэний машины цаана Хүний ал ...
23 өдөр-н өмнө/уншсан: 424
Rocky Mountain. Canada. гэрэл ...
28 өдөр-н өмнө/уншсан: 508
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.