iNet.mn дагах

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Таныг төсвийн мөнгөөр гэр тарааж, иргэдийг хахуульдсан гэх мэдээлэл гарч байна.
-Миний нэр дээр ядарсан зүдэрсэн, өрх толгойлсон, олон нялх нойтон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлого багатай, айлын хашаа байшин түрээслэн хүндхэн нөхцөлд аж төрж буйгаа дурдан өргөө гэр олгож өгөхийг хүссэн өргөдөл хүсэлт олонтаа ирдэг. Би жил бүр боломжоороо шийдэж, өргөдөл өгсөн хүмүүст дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гэхдээ төсвийн мөнгөөр биш шүү, хувиараа болон сайн санаат нөхдийнхөө хамтаар шийдвэрлэдэг. Харамсалтай нь, бүгдийг нэр дор шийдэж өгч чадахгүй юм. Таван хүний асуудлыг шийдээд гэр орон олгохоор 50 хүн цаана нь гомдолтой л үлддэг. Гэр авахыг хүссэн иргэдэд хүсэлтийг нь биелүүлж гардуулж өгөх тэр агшинд эгэл жирийн хүмүүсийн чин сэтгэлийн халуун талархал, сэтгэлийн үнэн дүр төрх харагддаг. Жил бүр уламжлал болгон хийж ирсэн ажил даа. Харин нийгмийн сүлжээгээр яваад байгаа төсвийн мөнгөөр иргэд хахуульджээ гэдэг бол ташаа мэдээлэл байна. ИНЕГ-аас ажилчдадаа гэр олгох арга хэмжээнд салбарын сайдын хувьд байлцсан нь үнэн. Гэхдээ миний зүгээс нөлөөлөөд үүрэг чиглэл өгөөд, тушаал шийдвэр гаргаад явсан нэг ч тохиолдол байхгүй. ИНЕГ-ын даргын зөвлөл зөв буруу шийдвэр гаргасан уу үгүй юү, амьдралын боломжтой, өндөр цалин хангамжтай ажилтан албан хаагчдадаа гэр орон олгосон уу үгүй юү гэдэг бол дараагийн асуудал. Хэрэв тэгж үзэж байвал шалгуул, буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар нь төлүүлэх, улсыг хохиролгүй болгуулах, хариуцлага тооцох асуудал яригдана. Тийм биш, төсөв төлөвлөгөөндөө тусгаад хууль номынх нь дагуу ажлаа хийсэн бол асуудалгүй шүү дээ. Өөрсдөөс нь асууж тодруулаарай.
-Таныг залилан хийсэн гэж прокуроороос эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу?
-Өрсөлдөгчөө нухчин дардаг нэг л технологи. 2015 оноос эхтэй, Хан-Уул дүүрэгт 2016 оны УИХ-ын сонгуульд намайг МАН-аас дэвших өндөр магадлалтай гэж үзээд, өрсөлдөгчөө намнах үүднээс намын Бага хурлын өмнө Хан-Уул дүүргийн прокурорт өргөдөл очсон. Цагдаа, АТГ баахан шалгасан. Ердөө л миний нэрийг хасуулах зорилготой, улс төрийн захиалгатай гүтгэлгийн шинжтэй өргөдөл байсан. Эцэст нь үнэн зөв нь тогтоогдож, гэм буруугүй нь нотлогдож эрүү үүсгэхээс татгалзсан. Тэгээд би нэр дэвшиж Их хурлын гишүүн болсон юм. Саяхан тэр үеийн хэргийг сөхөж гаргах гэсэн байна лээ. Бодвол татгалзсан тогтоолыг нь бас мэдэж л байгаа байлгүй. Хуучирсан технологи, үзсэн кино байна гэдэг шиг арга ядсан явуулга юм даа.
-Сонгууль ойртсон болохоор ийм мэдээлэл гараад байнаа даа?
-Хийж бүтээсэн ажлыг сайнаар хүлээн авахын оронд өөлж муулах, харлуулах гэсэн зарим нэг бүлэг хүмүүс байдаг бололтой. Бидний өвгөд бурмаар биш урмаар тэтгэж, өөнтгөлж биш өгөөмөр сэтгэлээр хийж буй ажлыг дэмжин тусалдаг сайхан ёс заншил байсан. Өвгөд, дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил алдагдаж байгаад сэтгэл гундуухан явдаг даа. Монгол хүн л Монголыг хөгжүүлэх ариун үйл хэргийг бүтээнэ шүү дээ. Миний гаргаж буй шийдвэрүүд төрөөс хумсалж амьжиргаагаа залгуулдаг бүлэглэлийн эрх ашигт их харшилж байгаа байх л даа. Гэлээ гээд яахав дээ ухралтай нь биш.
-Танай салбарыг муу ёр шүглэсэн гэж бичих боллоо. Танай салбараас л болохгүй бүтэхгүй бүхэн гардаг...
-Салбарын муу ёр гэж юу байхав. Салбарт ажиллаж буй эгэл жирийн, шударга хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, сэтгэл зүрхтэй хүмүүсийн буруу гэж ерөөсөө байхгүй. Манайхан эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байгаа. Амжилт ололтыг нь яриад байвал маш их, манай хамт олон өнгөрсөн онд төр түмэндээ үнэлэгдсэн, сэтгэл хангалуун байгаа. Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар гутаах юм даа. Хэдхэн хувь хүний хариуцлагагүй, сахилга батгүй, буруу муу үйлдлээс салбарын нэр хүнд унаж байгаад их харамсаж байгаа. Гэхдээ яахав ээ хар цагаан, сайн муу хоёр нь ялгарах цаг нь ирнэ. Нөгөө талаараа төрийн жинхэнэ албанд тэнцэх эсэх шалгарал явагдаж байгаа гэж ойлгож бас болох юм даа. Хулгай хийж, авлига авч, үгсэн хуйвалдаж, хуулиар хамгаалуулж дээрэм хийж болдоггүй цаг ирснийг Хүрэлсүхийн Засгийн газар л бодитоор харууллаа шүү дээ. Энэ жилийг салбарын хэмжээнд “Сахилга хариуцлага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны жил” болгон зарласан. Шинэ оны миний анхны тушаал ингэж гарсан. Энэ хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Шинэ төмөр замыг бас л овоолсон шороо болно гэх шүүмжлэл байгаа...
-Халуунд халж хүйтэнд хөрч, бороонд норж шороонд зутарч зүтгэж яваа нэгнийгээ хуруу нэмж тусалдаггүй юм аа гэхэд хушуу нэмэрлэж муулмааргүй л байгаа юм. Энэ замын стратегийн ач холбогдлыг олон удаа ярьсан даа. Монголчууд өөрсдөө бүтээн босгож чадна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа. Алтан ширээгийн төмөр зам монголчуудын хийж бүтээх урмыг, өөртөө итгэх итгэлийг сэргээсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зоригтой шийдвэр шүү дээ, үр дүн гарч байна. Налайхын замыг муулаад л байсан одоо сайхан болсныг нь ам уралдаад л магтаад байна.
-Налайхын зам гэснээс Дарханы зам хэзээ засагдаж дуусах вэ?
-Би энэ талаар олон удаа ярьсан даа. Хэдхэн тодруулгыг л хийе.
Нэгдүгээрт: Дарханы замын санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк, гэрээ нь 2019 оны гуравдугаар сард УИХ-аар соёрхон батлагдсан. Мөн оны тавдугаар сард тендерийн шалгаруулалт нь болсон. Зургадугаар сарын сүүл, долдугаар сарын дундуур ажил нь эхэлсэн. Гэрээний эхний шат 2019 оны 11 сар, хоёрдугаар шат 2020 оны зургадугаар сар.
Хоёрдугаарт: Төлөвлөгөөт зам барилгын ажлын гүйцэтгэл зарим хэсэгтээ доголдсоны шалтгаан нөхцөл нь санхүүгийн чадавх, хөрөнгийн үнэлгээ сайн ч хоёр хэсэг дээр Монголд ажил хийсэн туршлагагүй компани шалгарч цаг алдсан, гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн. Захиалагч Монголын тал дангаар цуцлах боломжгүй, цуцалсан тохиолдолд төслийн санхүүжилт бүхэлдээ татагдах эрсдэлтэй байсан.
Гуравдугаарт: Цаг агаарын хүчин зүйл нөлөөлсөн, өнгөрсөн зун усархаг хур бороо элбэг байснаас хаа сайгүй үер усны аюул нүүрлэж гүүр хоолой, (Лүнгийн гүүрнээс авахуулаад) замын далан суваг урссан сэтэрсэн, түр зам усанд автсан гээд саад их гарсан. Хугацаа алдсан.
Дөрөвдүгээрт: Төсөл хэрэгжих гэрээт хугацаа арай дуусаагүй байна. Алдагдсан боломжоо нөхөхөөр АХБ-ны Дарханы төслийн удирдлага Манилагаас биш, Монголд ирж төслийн гүйцэтгэлд шууд хяналт тавьж оролцохоор болсон. Санхүүжүүлэгч, төслийн хяналтын зөвлөх компани, төслийн нэгж, Захиалагчид хамтран гэрээт хугацаандаа асфальт бетон хучилтаа бүрэн авах тал дээр гүйцэтгэгч компаниудтай нягт хамтран ажиллахаар харилцан тохирч бэлтгэл ажилдаа орсон.
-Ирэх зургадугаар сард дуусгаж амжих уу?
-Гэрээт хугацаандаа төлөвлөгдсөн ажлаа хийж гүйцээхийн төлөө бүхий л боломж хүч чадлаа дайчлан ажиллана. Энэ зам өөрөө хөдөлгөөний эрчим ихтэй, ач холбогдол өндөртэй гол зам. Ард иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа зам. Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэлх хоёр хөршийг холбосон транзит тээврийн үндсэн урсгалын зам учраас олон хүний анхаарлын төвд байгааг ойлгож байна. Гэхдээ бас нөгөө талаасаа энэ зам хоёр биш, хорь биш, 204 км урттай зам. Есөн хар цэгтэй, осол ихээр гардаг. Засвар арчлалт хийлгүй удсан, эвдрэл хагарал ихтэй ийм зам байсан. Өөрчлөх шинэчлэх өргөн болгохоор зам барилгын ажлыг барьж авч эхлүүлсэн, хийж байна, зовлон бэрхшээл байгааг ард иргэд маань зөвөөр ойлгож мэдэрч байгаад, бас манайханд урам өгч дэмжиж байдагт баярлаж байна. Шалтаг тоочоод байгаа юм ерөөсөө биш шүү бодит байдлыг л хэлж байгаа юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түр замаар зорчуулахгүй гээд үндсэн замаар хөдөлгөөн нээгдсэн. Засвар зам барилгын ажил дуусаагүй байгаа хавар дахиад эхэлнэ. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хамтдаа үзнэ гэж бодож байна.
-Таныг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гээд чадаагүй гэж шүүмжлээд байсан. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулж чадахгүй бол яах вэ?
-ЗТХЯ Олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллаж буй гэрээ, төлөвлөгөө гэж бий.Би тэр л төлөвлөсөн цаг хугацааг хэлж ярьж явдаг.Түүнээс Энх-Амгалан сайн хүн болох гээд санаанаасаа он сар зохиогоод яриад яваа юм бол байхгүй. 2019 оны арваннэгдүгээр сард хөдөлгөөн нээнэ л гэж ярьж байсан. Ямар ч гэсэн нэгэн үе шаттай ажил хийгдээд хөдөлгөөн нээгдсэн. 2020 оны зургадугаар сард ашиглалтад орох бол биш шүү. Ашиглалтад орно гэдэг үгийг хаалтанд хийгээрэй. Хөдөлгөөн нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бүрэн асфальтан хучилт хийгээд хөдөлгөөн явуулна гэсэн үг. Би эрхэлсэн сайдын хувьд ийм л мэдээллийг ард түмэнд өгч байна.
-Танай яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад баригдсан гэж мэдээлэгдсэн. Энэ мэт шалтгаанаас болоод Дархан-Улаанбаатарын замын ажил урагшлахгүй байгаа юм биш үү?
-Х.Оргил-Эрдэнэ бол авто замын салбарт 15-17 жил ажилласан, салбартаа танигдсан, мэргэжлийн хүн. Төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Тангараг өргөсөн албан хаагч тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ бол хариуцлагын асуудал. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, одоо өөр хүн орлон гүйцэтгэж байгаа. Үүнээс шалтгаалж Улаанбаатар-Дарханы замын ажил саатах асуудал байхгүй, ажил явдгаараа явна.
-Өнгөрсөн хугацаанд ЗТХЯ юу хийв. Энэ жил юу хийхээр төлөвлөж байгаа талаар товчхон хариулбал?
-Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2019 онд нийт 148 төсөл, арга хэмжээний хүрээнд 1.767.4 км авто зам, 2.339.2 у/м төмөрбетон гүүрийн барилга болон их засварын ажлыг хийж, 710.2 км хатуу хучилттай авто зам, 896.3 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засварын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулаад байна. Увс аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. 2019 онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал: Улаанбаатар – Хөшигийн хөндий чиглэлийн Олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны зам, Тосонцэнгэлийн 4 замын уулзвараас Нөмрөг-Сонгино чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам, Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам, Хашаатын даваа - Толбо чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн авто замын төгсгөлийн 22 км хатуу хучилттай авто зам, Чингис хот – Бэрх чиглэлийн 20 км хатуу хучилттай авто замуудын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан. Агаарын тээврээ хөгжүүлэн орон нутгийн нислэгийн сүлжээг өргөтгөх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын барилгын ажлыг эхлүүлж, Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлуудыг засварлан сайжруулах ажил хийж ашиглалтад хүлээн аваад байна. Олон улсын нийсэлгийн чиглэлд тийзийн үнэ 20 хувь, орон нутгийн чиглэлд 30 хүртэл хувиар тус тус хямдарсан. Төмөр замын салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ онд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийг эхлүүлж, газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгалаа. 2019 онд УБТЗ ХНН 28.1 сая тонн ачааг тээвэрлэсэн амжилтыг үзүүллээ. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 70 жилийн ойн үеэр Хөдөлмөрийн баатар нэг, гавьяат тээвэрчин хоёр, Автотээврийн салбараас гавьяат тээвэрчин хоёр, автозамын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн үеэр гавьяат барилгачин нэг төрөн гарч амжилт бүтээлтэй сайхан жил болж өнгөрлөө. Говь-Алтай, Завхан аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтад оруулах, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн хоёр дугаар шатны барилгын ажлыг эхлүүлэх, “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн зам барилгын ажлын багц 1-4 хэсгийн зам барилгын ажлыг эхлүүлэх, баруун, зүүн бүсийн аймгуудын алслагдсан сумдад онгоц нисгэх гэх мэт зүйлүүдийг төлөвлөн ажиллаж байна.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:23

    El sildenafilo: Conocido como Viagra, actúa aumentando el flujo sanguíneo en el pene siempre en presencia de estimulación sexual. Debe tomarse una hora antes de empezar la actividad sexual y su efecto dura hasta 5 horas. Mejor pagina para comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

Л.Нинжжамц: Та бид дэлхий хэмээх нэгэн дээвэр дор хамт амьдардаг

Өчигдөр, 18:06

“The Hu” хамтлаг Ирланд улсад аялан тоглолтоо хийлээ

Өчигдөр, 18:05

Б.Ганхуяг: Иргэдийн эзэмшилд байгаа 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилна

Өчигдөр, 18:04

Г.Занданшатар: Хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй

Өчигдөр, 18:02

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн бэлэн байдалтай танилцлаа

Өчигдөр, 18:01

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалав

Өчигдөр, 17:59

Үйрмэгний төлөө тэмцэлдэж буй хулгануудын зураг шилдгээр шалгарчээ

13/02/2020, 18:44

Д.ДАМБА-ОЧИР: У.Хүрэлсүх “Сонгуулиар хандив авахгүй” гэсэн нь “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан х

13/02/2020, 17:57

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо

13/02/2020, 17:51

Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй

13/02/2020, 15:41

"Алсын хараа-2050" баримт бичгийг улс төрийн есөн намд хүлээлгэн өгөв

13/02/2020, 15:40

Замын-Үүдэд саатуулагдсан 106 хүн гэртээ харихаар боллоо

13/02/2020, 15:39

“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдлээ

13/02/2020, 15:35

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болов

13/02/2020, 11:11

Цамбагарав зочид буудалд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлав

13/02/2020, 11:10

Д.АРИУНАА: ТАЙВАН ОРЧИНД ЗУРГАА ЗУРАХ ДУРТАЙ

13/02/2020, 11:03

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварыг оношлох 1000 оношлуур хүлээн авлаа

13/02/2020, 10:48

Цахим орчинд ташаа мэдээ тараасан иргэнийг шалгуулна

13/02/2020, 10:44

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

12/02/2020, 15:05

"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилнаас хулганы баас гарсан эсэхийг шалгаж байна

12/02/2020, 12:52

ЭМЯ: 7 хүнийг тусгаарлаж, коронавирусийн халдвар авсан эсэхийг шинжилж байна

12/02/2020, 12:50

Цагаан сар тэмдэглэхгүй гэвэл онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай

12/02/2020, 12:48

ХАР ЗУРАГ: МАН-аас орон нутаг дахь 20 тойргийн 52 мандатыг ХЭН ХЭН ЭЗЭМШИХ ВЭ

12/02/2020, 12:46

Ч.Ганбат: Монгол хүлгийн хийморь ивээн бүтээл маань дэлхийд эхний гуравт багтлаа

12/02/2020, 11:35

ЦАЙ ВЕНЬРУЙ: МОНГОЛ НӨХДИЙН САЙХАН СЭТГЭЛ, САЙН ҮЙЛСИЙГ ХАРААД БИД МАШИД СЭТГЭЛ ХӨДӨЛЖ БАЙНА

11/02/2020, 18:25

НӨАТ-ын буцаан олголт авч байгаа хүмүүс С.Баярцогтод талархах хэрэгтэй...

11/02/2020, 17:54

Эрдэнэт үйлдвэр энэ онд том төслүүдээ эхлүүлнэ

11/02/2020, 17:47

Д.Сарангэрэл: Иргэдийн 87 хувь нь Цагаан сар тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналтай байна

10/02/2020, 18:15

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.

10/02/2020, 18:14

“Дэлхийд алдартай 130 сэтгүүлтэй хамтардаг, 204 орны 500 мянган хэрэглэгчтэй WORLD PLUS”

10/02/2020, 10:58

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13