iNet.mn дагах

​Э.Эрдэнэжамъян: Үнэгүй байранд оруулна гэдэг сонгуульд санал авах гэсэн л арга хэмжээ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
-МАХН өнгөрсөн амралтын өдөр иргэдэд үнэгүй орон сууц өгнө гэж үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдийг бүртгэсэн. МАХН-ынхан хаанаас үнэгүй байр өгөх юм бэ?

-Манай намд иргэдийг орон сууцаар хангах хоёр үндсэн хөтөлбөр байгаа юм. Эхний буюу урт хугацаанд хэрэгжих хөтөлбөр шинэ нийслэлтэй нийлээд нь найман том хотод 450 мянган айлын орон сууц барьж үнэгүй оруулна гэсэн бодолтой байгаа. Хоёрт, өнөөдрийн Улаанбаатарт байгаа асуудлыг шийдэх зорилготой богино хугацааны бодлого. Өнгөрсөн бямба гаригт бүртгэсэн иргэдийг зах зээл дээр бэлэн баригдсан, борлогдож чадахгүй байгаа байруудад төр зохицуулалт хийх замаар иргэдийг оруулах юм. Барилгын яамнаас мэдээлж байгаагаар 55 мянга орчим орон сууц баригдсан байна. Энэ байрнууд орох хүсэлтэй иргэд Монгол банкны журам, банкны нөхцлийг хангаж чадахгүй шалтгаанаар авч чадахгүй байна. Тэгэхээр энэ журмуудыг өөрчилнө гэсэн үг. Хүүгүй, урьдчилгаагүй л олгоно гэсэн үг. Ипотекийн зээл 20 жилийн хугацаанд 160 хувийн хүү олж байна. Үүний 100 хувийг төр авч байгаа бол 60 хувь нь банкны ашиг болж байгаа юм. Төр яагаад иргэдийнхээ татварын мөнгийг хурааж авчихаад буцаагаад 100 хувийн ашигтай ажиллах ёстой юм бэ гэдэг л зарчмыг яриад байгаа юм.

-Үе үеийн Засгийн газрууд ипотекийн зээлийг хүүгүй өгөх нь битгий хэл бууруулах боломжгүй гэдгийг хэлдэг. Гэтэл танай нам яаж хүүгүй зээл иргэдэд олгох юм бэ. Эдийн засгийн хувьд боломжгүй юм биш үү?

-Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг тэдний санхүүгийн болон улс төрийн ойлголт өөр учраас тэд чадахгүй. Харин бид санхүүгийн тооцоо, улс төрийн үндэслэлээ ойлгосон учраас чадна. Ийм хөтөлбөрийг бараг дэлхийн бүх улс орон хийсэн байна. Япон 1950-иад оноос эхлээд ийм хөтөлбөр хэрэгжүүлж 750 мянган айл өрхийг хамруулсан байдаг. Сингапур 1960-аад оноос энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнөөдөр айл өрхийнх нь 80 хувь яг ийм нөхцлөөр байранд амьдарч байна. Төр татвар хураагаад ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулах үүрэгтэй болохоос иргэдээс мөнгийг нь аваад дамлан хүүлээд жилийн 10,15 хувийн хүүгийн ашиг олоод явж байх ёсгүй. Бид энэ зарчмыг ойлгосон учраас хэрэгжүүлье л гэж байгаа юм.

-Ипотекийн хүүгийн ашгийн 100-г төр, 60-ыг банк авдаг гэнэ. Хүүгүй зээл олгохоор төр байг гэхэд банкууд чинь дампуурчихгүй юу?
-Банк хоёр, гурван төрлийн аргаар барилгын салбар дээрээс мөнгө олж байна. Нэгд, барилгын компаниудад зээл өгөөд, эсвэл хөрөнгө оруулаад ашиг олдог. Гэтэл энэ хэсэг нь дампуурчих гээд байгаа юм. Баахан барилгын компанид зээл өгөөд хөрөнгө оруулчихсан. Гэтэл нөгөө зээл нь буцааж төлөгдөхгүй эрсдэлд орсон. Салбрын хэмжээнд сандарсан байж байгаа. Үүнийг бид чөлөөлж өгөх гээд байгаа юм. Нэг үгээр, банкаа, барилгын компаниудаа хамгаалж байгаа бодлого гэж хэлж болно. 


-450 мянган айлын орон сууцыг төр бариад иргэдээ үнэгүй оруулна гэж байна. Энэ их орон сууцыг ямар санхүүжилтээр барих вэ. Төрөө эрсдэлд оруулчих юм биш үү?

-Харин ч төр олон эрсдэлээс хамгаалагдана. 450 мянган айлын орон сууцыг барихад 12 тэрбум ам.долларын л санхүүжилт хэрэгтэй юм билээ. Энэ бол Монголын нөхцөл байдалд хаанаас ч олдох мөнгө.

-Баячуудын байрыг хураагаад иргэдийг тэр байранд нь үнэгүй оруулна гэсэн. Ер нь баячууд гэж хэнийг хэлэх вэ?
-Нэгэнт одоо байртай хүнд байр өгөх шаардлагагүй. Байргүй байгаа хүмүүст л өгнө. Тиймээс тухайн хүн байртай байна уу, үгүй юү гэдгийг маш хурдан мэдэж байна. Тиймээс олон байртай хүнд нэмж байр өгөх шаардлага байхгүй. 17 байртай хүн байна гэдэг. Энэ бол дандаа авилгачин хүмүүсийн байр. Мэргэжлийн хяналт, хотын онцгой комисст ажиллаж байсан хүмүүс барилгын компаниудаа хээл хахууль авсаар байгаад олон байртай болсон. Ийм байруудыг хураах ёстой.

-Төр хураах юм уу?
-Угаасаа гэмт хэрэг хийсэн бол гэмт хэргээс олсон орлогыг хураадаг л биз дээ. Түүнтэй адилхан хураах хэрэгтэй. Нэгэнт төрд ирсэн байрыг хоосон байлгаад байж болохгүй хэн нэгэн айлыг оруулна. Гэмт хэрэг хийж олон байртай болсон асуудлыг ингэж шийднэ гэсэн үг.

-Тэгвэл таныхаар олон байртай хүмүүсийг баячууд болон авилгачид гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болохгүй. Гэмт хэрэг хийгээд тэр нь ил болсон л хүмүүсийн асуудал. Мэдээж шүүхийн шийдвэр гарсан байж таарна. Түүнээс манай энэ хөтөлбөрийн зорилго нь байр хураах гээд байгаа асуудал биш. Одоо хүмүүс олон байртай байгаагийн шалтгаан нь түрээсээр илүү ашиг олж байна гэсэн үг. Төр үнэ хямд байр иргэдэд өгөөд эхлэхээр олон байртай хүмүүс байраа зарж эхэлнэ. Ингээд төрдөө заръя гэвэл төр худалдаж аваад хямдхан үнээр нь иргэддээ өгчих л санхүүгийн механизм байгаа. Зах зээл дээр зарагдаагүй байгаа 50 мянган орон сууц дээр төрд байраа зарах хүсэлтээ иргэдээс байрыг нь авбал 100 мянган орон сууц руу ч дөхөж магадгүй.

-Төр ямар мөнгөөрөө иргэдийн байрыг худалдаж авах юм бэ. Ирэх дөрвөн жилд Монгол Улс маш их хэмжээний зээл, зээлийн хүү төлнө. Иргэдээ үнэгүй байранд оруулах нь бүү хэл өрөө дарах мөнгөгүй шүү дээ?

-Төрийн мөнгөний бодлого буруу байгаа учраас бид ийм байдалтай байгаа юм. Тиймээс хамгийн нэгдүгээрт төр мөнгөний бодлогоо өөрчлөх ёстой юм байна. Манай төрд мөнгө байхгүй гэсэн ойлголт байхгүй. Бидэнд мөнгө олдоно. Харин зөв зүйтэй зарцуулахад л асуудал байна.

-Мөнгө олдоно гэхээр зээл авах юм уу?
-Зээл ч авч болно. Янз бүрийн арга байна. Төр ерөөсөө мөнгөөр дутаад байх асуудалгүй. Эхний ээлжинд бид 20 мянгыг л бүртгэж, энэ хөтөлбөрт хамруулна гэж байгаа юм. Энэ бол төрөөс мөнгө буюу хөрөнгө оруулалт нь хийгдээд гарчихсан барилгууд. Татвар төлөгчдөөс төр мөнгө хурааж аваад түүнийгээ арилжааны банкуудад хадгалуулаад арилжааны банк нь барилгын компаниудад зээлсэн процесс. Анхдагч мөнгө нь төрөөс буюу ард түмнээс гарсан.

-20 мянган иргэн бүртгэнэ гэж байна.  Одоогоор хэдэн хүн бүртгүүлээд байна вэ?
-Одоогоор 10-аад мянган хүн бүртгүүлсэн байна. Энэ Бямба гарагт  үлдсэн 10 мянгыг бүртгэнэ.

-Дан Улаанбаатар хотын иргэдийг бүртгэж байгаа юм уу?
-Анх нийслэлийн МАХН-аас санаачилж энэ ажил эхэлсэн. Гэхдээ хөдөө орон нутгийнхан маш их бүртгүүлье гэж байгаа учраас хөдөө орон нутгаас 500 ч юм уу квот гаргаж бүртгэе гэж байгаа.

-Бүртгэхдээ иргэдээс мөнгө авч байгаа юу?
-Үгүй. Ямар ч мөнгө авахгүй. Бидэнд хандаж байгаа хүмүүс жинхнээсээ зорилтот бүлгийн иргэд байна. Байранд оръё гэсэн асар их хэрэгцээ, хүсэл байна. Одоогийн төрд хандахаар энэ бүтэхгүй байна. Тиймээс төрийн эрх бариагүй намын бүртгэлд ч хамаагүй итгээд ирж байна гэдэг нь тэр хүмүүст үнэхээр их хүлээлт, хүсэлт байна гэсэн үг. Тиймээс эхний ээлжинд орон сууцжуулах хүмүүс тийм л хүмүүс байх хэрэгтэй. Бусад нь бол яах вэ. Байдлыг харъя гэж байгаа хүмүүс дараагийн ээлжийн байрыг хүлээгээд л байж байх хэрэгтэй.

-Танай нам 2020 оны сонгуулиар Засгийн эрхийг авч байж энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Танай намд олонх болох боловсон хүчин байгаа юу?
-Засгийн эрхийг авахад ард түмний дэмжлэг хэрэгтэй. Би ний нуугүй л хэлж байгаа. Энэ бол ард түмний дэмжлэгийг авах зорилготой нэг арга хэмжээ. Бүртгүүлсэн иргэд маань ядаж бидэнд саналаа өгнө. Манай намд хангалттай боловсон хүчин байгаа. Одоо байгаа 76 гишүүнийг харах тусам эднээс дор байхгүй гэдгээ ойлгож байгаа. Бид системтэйгээр улс төрд явах хүмүүсээ бэлдэж байгаа. Өмнө нь бэлдэх цаг хугацаа байгаагүй ч юм уу, янз бүрийн байдлаар сонгуульд ордог байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид улс төрийн сургуулийг маш сайн ажиллуулсан гэсэн үг. Тиймээс ямар ч байсан гарч ирэнгүүтээ ямар нэгэн фракц болоод нэгнийгээ огцруулаад, засаг төрийнхөө бодлогыг өөрчлөөд явахааргүй хэмжээнд нэр дэвшигчид маань төлөвшсөн байгаа.

-Сонгуулиас өмнө 20 мянган хүнийг бүртгэчих юм байна. Сонгуулийн үр дүнг харж байж хариу өгнө. Энэ иргэд чинь бараг өнөө юм уу, маргааш байранд орчих юм шиг санаад бүртгүүлээд байна шүү дээ. Сонгуулийн үр дүнгээ харж иргэдээ бүртгэх байсан юм биш үү. Иргэдээ хуурч байгаа юм биш үү?
-Одоо зүгээр бүртгэж байгаа юм. Хуваарилалт хийгээд тооцоод судалгаа явуулах гээд байгаа юм. Хүмүүс хэдэн метр квадрат байранд орох хүсэлтэй байгаа юм, санхүүгийн тооцоолол бодитой байх уу, үгүй юү гэдгээ судалж байгаа. Үүнийгээ ирсэн хүмүүстээ ч хэлж байгаа. “хэрвээ бид ялбал дараа жил нь байрандаа орно. Нөгөө талаар та бүхнийхээ хүсэлтийг судлах гэж байгаа” гэдгээ хэлж байгаа.
Ярилцсан танд баярлалаа.
скачать dle 12.0

Коронавирусийн эсрэг вакцин гарган авчээ

Өнөөдөр, 13:08

А.Амбасэлмаа: Шинжилгээ өгсөн хүмүүсийн 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн

Өнөөдөр, 12:44

БНХАУ-Д БОЛОХ ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНҮҮД ЦУЦЛАГДЛАА

Өнөөдөр, 12:43

ХҮҮХЭД УЙЛЖ БАЙНА: 4 НАСТАЙ ХҮҮ ХОЙД ЭЦЭГТЭЭ ДӨНГӨЛҮҮЛСЭН 3 ХОНОГ БУЮУ ХААЛГАНЫ ЦААДАХ ЯРГАЛЛЫН МӨРӨӨР...

Өнөөдөр, 12:37

Ш.ГАНТУЛГА: БИ УИХ-Д НЭР ДЭВШИХ ТАЛААР БОДООГҮЙ БАЙНА, УЧИР НЬ БИ ЯДУУ ХҮН

Өнөөдөр, 12:30

Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв

Өнөөдөр, 12:12

Ё.Баатарбилэг: 402 удаагийн 40 теле хичээлийг 18 телевизээр заана

Өнөөдөр, 12:08

Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ

Өчигдөр, 10:09

Дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

27/01/2020, 16:05

Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглалтын шинэ тээрэм ашиглалтад орууллаа

27/01/2020, 15:48

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 80086829 дугаарын утсаар өгч байна

27/01/2020, 13:15

5 хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

27/01/2020, 13:13

Манай компаниуд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас санхүүжилт авах боломжтой

27/01/2020, 13:11

Хоногт 40 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна

27/01/2020, 13:10

"Булган уулын түмэн зулын баяр- Тамирын жавар" мөсний баяр боллоо

27/01/2020, 13:09

Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна

24/01/2020, 14:52

Дорнодоос Манжуурын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

24/01/2020, 13:26

Х.Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

24/01/2020, 13:25

Алдартнуудын хүүхэд насны ховор зургууд

24/01/2020, 13:24

Н.Номтойбаяр: Би гэмт үйлдэл хийгээгүй учраас өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй 7 Tweet

24/01/2020, 13:18

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР Л.НИНЖЖАМЦ УЛИРАН СОНГОГДЛОО

24/01/2020, 12:40

ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙГААД ЦАГДААД "БАРИГДЖЭЭ"

24/01/2020, 12:37

Коронавирусын халдварын сэжигтэй 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

23/01/2020, 19:53

Ухань хотод хөл хорио тогтоов

23/01/2020, 15:45

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

23/01/2020, 15:44

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

23/01/2020, 14:24

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

23/01/2020, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

23/01/2020, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

23/01/2020, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

23/01/2020, 09:41

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09